Улаанбаатар -7° C

USD 3416.66

Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

admin 2023-09-20

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 2023 оны 3 дугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм.

Өнөөдрийн шалгалтын нээлтэд ЖАЙКА байгууллагын төлөөлөл ирж оролцсон юм. Тус байгууллагын  Засаглалын газрын дэд дарга Ямамото Минако “Манай байгууллага 1993 оноос буюу Монгол Улсын төрийн алба шинэчлэгдэж эхэлсэн цагаас дэмжлэг үзүүлж ирсэн. Төрийн албаны шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулдаг  нь харагдаж байна. Япон улс одоог хүртэл цаасаар шалгалт авдаг бол Монголд улс орон даяар нэгэн зэрэг цахимаар авч буй нь дэвшилттэй санагдлаа. Монголыг залуучуудын эх орон гэдэг. Шалгалт өгч буй эдгээр залуус эх орныхоо хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон. Гуравдугаар улирлын шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулж байгаа бөгөөд гурван хоног  үргэлжилнэ.