Улаанбаатар -16° C

USD 3416.66

Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэл 94.2 хувьтай байна

admin 2023-09-17

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Сэлэнгэ, тариалангийн бүс нутгийн бүтээн байгуулалт Дархан-Сэлэнгэ авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа.

Тус зам нь Сэлэнгэ аймгийн ургацын гол бүс нутгийг холбож буй ач холбогдолтойгоос гадна Европ Азийг холбосон замын чухал хэсэгт тооцогдож байна. Замыг “Монгол LJ зам гүүр” ХХК концессын гэрээгээр барьж гүйцэтгэж буй. Цар тахал, хөл хорионоос шалтгаалан замын ажил удааширсан ч өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 94.2 хувьтай байна. Замыг 2023 оны есдүгээр сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд замыг чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарахыг сануулж, Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудыг хяналт тавихыг үүрэг болгов. Замын ажлыг чанаргүй гүйцэтгэвэл хар жагсаалтад оруулж, дахин тендерт оролцуулахгүй байх чиглэл Засгийн газар барьж буйг онцлоод ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.