Улаанбаатар -23° C

USD 3416.82

Үерт амиа алдсан хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр, үерт өртөгсдөд гэр олгоно

admin 2023-08-7

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх одоогийн байдлаар үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна.

Үерт өртөж амиа алдсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллажээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 18 өрхийн 70 иргэн байна.

Эдгээр иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгоно. Улаанбаатарын жижиг дунд үйлдвэрлэгчид хамтран оролцоно. Байгууллагууд санаачлага гаргаж байгаад нь чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Жижиг том 105 тээврийн хэрэгсэл өртсөн. Тодорхой хэмжээгээр хохирлыг барагдуулна” гэлээ