“Подгон” буюу тарианы хожуу ургасан найлзуур гэж улаанбуудай, арвай зэрэг үр тарианы ургамал бутлах үедээ нэгэн зэрэг биш, харин цаг хугацааны хувьд цуварч олон найлзуур гаргадаг. Буудайн ид буталтын үеэс хойш хожуу гарсан найлзуур (иш) -ыг “подгон” гэж нэрлэдэг.Хожуу гарсан найлзуур (подгон)-ын сөрөг нөлөө
Хоцорч ургасан иш, найлзуур нь жижиг, дутуу хөгжилтэй эсвэл гүйцэд боловсорч амжааггүй чанаргүй үр өгдөг. Заримдаа түрүүлдэггүй, эсвэл хоосон түрүү үүсдэг.
Хөрсний чийг, тэжээлийн бодисыг бүтээгдэхүүнд иштэй өрсөлдөн сорж, үндсэн ишний ургацад сөрөг нөлөө үзүүлдэг.
“Подгон” үүсэх шалтгаан
Ургамал ургалтын эхэн үед хур тунадас бага, гантай байсны дараа гэнэт их хэмжээний бороо орох
Тариа сийрэг ургах, цухуйц жигд бус байх (үрийн нормыг бага хийх, талбайн чийгийн хангамж жигд бус)
Бутлалтын зангилаа гэмтэх,
Азотын бордоог хожуу үед хэрэглэх,
Агротехник мөрдөх нь сул (хөрс боловсруулалт чанаргүй, тэгшилгээ муу байх, тарилтын гүнийг зөв тохируулаагүй г.м)
“Подгон” үүсэхээс сэргийлэх арга хэмжээ
Тарих үрийн норм, гүн, хугацааг зөв тогтоох
Талбайд буудай жигд цухуйх нөхцлүүдийг хангах
Азотын бордоог ургамлын хөгжлийн тохиромжтой үе шатанд цаг хугацаанд, хэт оройтуулалгүй тохиромжтой тунгаар хэрэглэх
Бутлалтын зангилаа гэмтэхээс сэргийлэх, зохих агротехникийг мөрдөх нь зүйтэй.
Зөв агротехник, цаг хугацаандаа гүйцэтгэсэн арга хэмжээ бол таны ургацыг хамгаалах баталгаа юм.

24° C
3595.63

0 cэтгэгдэлтэй