Улаанбаатар 14° C

USD 3595.32

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ГАЗРААС ГАРГАСАН ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ АГУУЛАХ, ЗООРИЙГ АРИУТГАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЕ

Spymen -93 минутын өмнө

Төмс, хүнсний ногоог хадгалалтад оруулахын өмнө агуулах, зоорийг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлэн, шаардлагатай тохиолдолд ариутгаж бэлтгэнэ.
• Өмнөх жилийн хадгалалтаас үлдсэн хүнсний ногооны үлдэгдэл, хог хаягдлыг бүрэн гаргаж, агуулах, зоорийн орчныг цэвэрлэнэ.
• Шал, хана, тааз, тавиур, тоног төхөөрөмжийн гадаргууг сайтар цэвэрлэнэ.
• Агааржуулалтын хоолой, суваг болон агаар нэвтрүүлэх хэсгүүдийг тоос, шороо, хог хаягдлаас бүрэн цэвэрлэнэ.
• Цэвэрлэгээ, хатаалтыг бүрэн хийсний дараа шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн бодис (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/179, А/45, А/55 тушаалын хавсралтад заасан)-оор зааврын дагуу ариутгал, халдаргүйжүүлэлтийг хийнэ.
1. Зоорины доторх хана, таазыг Бордын холимогоор шүрших
Ариутгалын уусмал бэлтгэхийн тулд металл бус сав бэлтгэх хэрэгтэй. Тэдгээрийн нэгэнд нь зэсийн сульфат (5 литр ус тутамд 100 г), нөгөөд нь байгалийн (болгосон) шохой (5 литр ус тутамд 100 г) найруулна. Дараа нь байгалийн шохойн уусмалд зэсийн сульфатын уусмалыг хийж тогтмол хутгана. Өөр хувилбар болгон төмрийн сульфатыг хэрэглэж болно.
2. Ханыг шохойдож цайруулах
Тогтмол хийх нь сайн үр дүнтэй. Энэ ажилд өргөн багс эсвэл өнхрүүш тохиромжтой. Том зооринд шүршигч хэрэглэж болно. Хэрвээ шороон шалтай бол зэс агуулсан бэлдмэлээр, дараа нь хуурай шохойг цацна. Шохойдсон зоорийг хэд хоногийн турш сайн хатаана. Хэрэв ханыг анх удаа шохойдсон бол хатаасны дараа давтан шохойдох шаардлагатай. (2кг шохой+1 хувин ус)
3. Утах
Хоосон агуулах, зоорийг халдваргүйжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол утаат шашки ашиглан утах явдал юм. Утаа нь бүх эмгэг төрүүлэгч микрофлорыг устгаж, хортон шавжаас салах боломжийг олгодог. Энэ аргын гол давуу тал нь бусад аргыг хэрэглэхэд хүрэх боломжгүй, хүрэхэд хэцүү бүх газрыг 100% ариутгадаг.
Утах олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. “Фас“ (хүхэр), “Вист“тиабендазол (400 г/л), “Цифум“ (перметрин), “Борбер”-оор утах нь үр дүнтэй байдаг. Хоёр бүрэлдэхүүн хэсэг (фунгицид ба шавж устгах) тиабендазол ба циперметрин агуулдаг. Энэхүү шашкаар утах нь олон тооны эмгэг төрүүлэгч (фомоз, фузариоз, олон төрлийн илжрэл) болон хөнөөлт шавж, мэрэгчээс хамгаална.
4. Озон болон хэт ягаан туяа ашиглан хүнсний ногооны агуулахыг халдваргүйжүүлэх
🍎🍐🍊Жимс, хүнсний ногооны хадгалалтын хугацааг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, жимс жимсгэний таваарлаг чанар, амтыг хадгалах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ ялзрах процессыг зогсоох, эмгэг төрүүлэгчийг устгах боломжийг олгодог орчин үеийн технологи. Энэ нь хүнсний ногоо хадгалах агуулахын агаар, хийн орчин, агуулах доторх бүх гадаргууг ариутгах боломжтой.