
“КОПИА Монгол” төв Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд цагаан будааны тариалалт амжилттай хийж анхны ургацаа хураан авлаа.
Туршилтын талбайгаас нэг га-гаас дунджаар 6-8 тонн цагаан будаа хураан авах тооцоотой бөгөөд эхний ургацаа амжилттай хураан аваад байна.
Цагаан будаа нь Монгол улсын хүн амын хүнсний хэрэглээнд эзлэх хувиараа өндөрт тооцогддог учир дээрх цагаан будаа тариалалт амжилттай нутагшин жил бүр дотоодын хэрэгцээг хангахад хүрвэл ХАА-н салбарын маш том тэсрэлт болох юм.
Энэ нь эдийн засгийн томоохон өсөлтийг авчрах төдийгүй импортын цагаан будааны хэмжээг бууруулах гэдгээрээ онцгой ач холбогдолтой төсөл болж байна.
Тухайлбал 2025 оны эхний 8 сарын байдлаар манай улс нь 37.4 мянган тонн цагаан будааг гадны орноос импортолж хэрэглэсэн статистик үзүүлэлт байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн импортоос 27,9% өссөн үзүүлэлт тул жил ирэх тусам хүнсний хэрэгцээг хангахын тулд их хэмжээний валютын урсгалын гадагш гаргасаар байгааг багасгах чухал ач холбогдол ЦАГААН БУДАА тариалж, ургуулах төсөлд холбогдож байгаа юм.

-2° C
3575.93

2 cэтгэгдэлтэй
The shift to local rice production is a powerful indicator of national self-reliance. Building resilient supply chains, whether agricultural or digital, requires strategic investment and robust infrastructure. It’s fascinating how foundational needs drive innovation across sectors, similar to the digital landscape seen at bigwin casino legit.
This successful harvest underscores the profound economic value of food security. Diversifying staple crops and reducing import reliance builds national resilience. It’s a powerful lesson in resource management, applicable whether optimizing a supply chain or exploring new options, such as a kkkjili game.