
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон баасан гарагт /2025.10.10/ Себастьян Лекорнуг дахин ерөнхий сайдаар томилсон байна.
Лекорну даваа гарагт /2025.10.06/ өөрийн засгийн газраа танилцуулснаас хэдхэн цагийн дараа огцорсон юм. Энэхүү алхам нь Макроны өрсөлдөгчдийн дургүйцлийг хүргэж, шинэ ерөнхий сайдыг татан буулгахаа амлажээ.
Лекорну 2026 оны төсвийг батлахын тулд гүн хуваагдалд орсон парламентыг ятган сэнхрүүлж чадна гэж Макрон найдаж байгаа юм. Франц сүүлийн олон арван жилдээ үзээгүй гүн улс төрийн хямралд орсон. Ийм учир Макроныг шүүмжлэгчид түүнийг нэг бол ажлаа өгч үгүй бол парламентын ээлжит бус сонгууль дахин зарлахыг шаардаж байна.
Сөрөг хүчний RN намын ерөнхийлөгч Жордан Барделла Х дээр “Элисейн ордонд буй Эммануэль Макрон Лекорнуг дахин засгийн газрын тэргүүнээр томилж байгаа нь муухан хошин шог боллоо. Энэ явдал ардчиллыг гутаан, Францын ард түмнийг доромжлов” гэсэн байна.

17° C
3573.29

2 cэтгэгдэлтэй
This political turbulence in France mirrors the complexity we see in AI content generation – multiple stakeholders, competing priorities, and the need for strategic decision-making. Just as AI tools like GPT-4o Image help visualize complex scenarios, leaders must envision clear paths through political crises.
It’s fascinating how cultural elements like the bunny in big bunny ph link influence game design! Probability & luck feel intertwined, especially in Asian traditions. A clever approach to online gaming! 🤔