Энэ сарын 20-ноос 22-ныг дуустал “Москва 1980” олимпын хүрэл, “Мехико 1978” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-ий хүрэл медальт, Монгол улсын аваргад хамгийн олон буюу 12 удаа түрүүлсэн гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэмжит чөлөөт бөхийн 2025 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр монгол бөхийн өргөөнд нээлтээ хийлээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 76 кг, эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг-д медальтнуудаа тодруулж байна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд МУГТ П.Орхон, С.Цэрэнчимэд нар шигшээд үлдсэн юм. Уг барилдаанд С.Цэрэнчимэд 16:14-өөр өрсөлдөгчөө ялснаар улсын аварга боллоо. Өнгөрсөн жил УАШТ-ий финалд хоёул учраа таарч П.Орхон ялж байв. Тэгвэл энэ удаа С.Цэрэнчимэд ялснаар долоо дахь түрүүгээ хүртэж байна.
0 cэтгэгдэлтэй