
Увс-Улаанбаатар-Увс чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэвел” компани энэ сарын 1-нээс эхлэн хот хооронд VIP буюу хагас унтлагын автобусаар үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
28 хүн тээвэрлэх зориулалттай тус автобус нь долоо хоногийн лхагва, баасан гаргийн 15:00 цагт хоёр талаасаа зэрэг хөдөлнө. Зорчигч нэг талдаа 161 мянган төгрөгийн тасалбараар үйлчлүүлэх бөгөөд хөл амраагчтай суудалд тухалж, хүссэнээрээ цай, кофе үнэгүй уухаас гадна, сүлжээ хамаарахгүй өндөр хурдны интернэтийн үйлчилгээг авах боломжтой байна. Тасалбарыг Авто тээврийн төвийн кассаар болон цахимаар бичүүлэх боломжтой.
Увс-Улаанбаатар-Увс чиглэлд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагаас 45 хүний суудалтай автобус үйлчилгээнд явдаг бөгөөд одоогоор гурван компани нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа. Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1350 км зайтай ба нийтийн тээврийн автобусууд ойролцоогоор 24 цаг явж зорьсон газраа хүрдэг. Увс аймгаас гадна Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг холын аймгуудын хот хоорондын нийтийн тээврийн зорчих хугацаа мөн адил 12-24 цаг байдаг тул бусад аймгуудадын чиглэлд ч унтлагын автобусны үйлчилгээг нэвтрүүлж иргэд, зорчигчдын ая тухтай байдлыг хангах нь зүй ёсны хэрэг юм.

-3° C
3596.01

2 cэтгэгдэлтэй
I was skeptical at first but this platform is legit. The customer service is very helpful and the withdrawal process is quick. Give krmmwin a try if you want a reliable site.
Wi55vip is where it’s at for some chill casino action. The bonuses ain’t too shabby and the game selection is pretty good. Haven’t tried their VIP program yet, but planning to soon! wi55vip.