Улаанбаатар -12° C

USD 3416.66

Монголын чөлөөт бөхийн шигшээ баг хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэв

admin 2023-07-18

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн Унгарын Будапешт хотод энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны чансааны оноо олгох энэ жилийн сүүлийн буюу дөрөв дэх цуврал бөгөөд манай улсаас найман тамирчин гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцсон байна. Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т. Тулга алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлжээ. Улмаар шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн -50 кг жинд Д.Отгонжаргал хүрэл, -53 кг жинд Б.Болортуяа алт, -72 кг жинд Э. Даваанасан хүрэл медаль тус тус хүртсэн байна.