Улаанбаатар 21° C

USD 3381.09

Үерийн уснаас цогцос олджээ

admin 2023-07-5

Үерийн далан дотроос цогцос олджээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн хаягийн тэмдэгийн дэргэд үерийн далан дотор цогцос байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 04-ний өдрийн 07:58 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж үерийн далан дотор иргэн Э /57 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг 15 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.