Улаанбаатар -3° C

USD 3415.07

Хүний амь хөнөөн хэргийн газраас зугтсан этгээдийг баривчиллаа

admin 2024-09-4

Энэ оны 09  дүгээр сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийг газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоон баривчилсан байна.

Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.