Улаанбаатар -12° C

USD 3598.54

U23 ААШТ: Т.ДЭМЧИГДОРЖ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Spymen 2024-07-1

Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртжээ.
Энэ жинд 5 тамирчин тойргоор барилдсан байна. Манай тамирчин 1-р тойрогт Ирак улсын бөх Мустафа Аль Жамиг ялж, 2-р тойрогт хийлж, 3-р тойрогт Кыргизстаны Бекзат Рахимовыг 2-1 , дараа нь Энэтхэгийн Ашиш Ашишийг 18-8 харьцаатай тус тус хожсон. Улмаар сүүлчийн барилдаанаа Казахстаны тамирчин Шамсат Тайртай хийж 6-4 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангажээ.
Б.ГАНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Эмэгтэйчүүдийн 65кг-д 5 тамирчин тойргоор барилдсан.
Манай тамирчин эхний тойрогт Кыргизстаны тамирчинд 7-10 ялагдаж, 2-р тойрогт Казахстаны бөхийг 10-0 хожин, 3-р тойрогт хийлж, 4-р тойрогт Энэтхэгийн тамирчинд 15-10 ялагдаж дараа нь Тайвань улсын тамирчныг 13-0 хожсоноор хүрэл медалийн эзэн боллоо.
  • [7216]sv38 | Link vào sv38 và hướng dẫn chơi baccarat online,sv38 cung cấp link vào chính thức, hỗ trợ tải app sv38 nhanh chóng. Tìm hiểu cách nạp tiền casino qua momo và hướng dẫn chơi slots nổ hũ chi tiết tại đây. visit: sv38