МАН-ын залуу удирдлагууд Засгийн газраа 100 хувь давхар дээлтэй гишүүдээр бүрдүүлэх боломжийг Үндсэн хуулинд суулгаж өгсөн.
Ирэх жилүүдэд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа тэргүүлж, Д.Амарбаясгалан УИХ-аа удирдах замаар тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд хийхэд төвлөрөх чигтэй байгаа. Тэгэхээр сайд нараа парламентаас томилох замаар Засгийн газрын ажлыг явуулах, хүчтэй байх чиглэлд анхаарах нь үндсэндээ тодорхой байна.
Бүсчилсэн тойрогт унасан Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нарыг сайдаар томилох хувилбар эрх баригч нам дотор яригдаж байгаа ч үүнийг намын дарга нь зарчмын хувьд дэмжихгүй байх магадлал өндөр юм. МАН олонхи болсон хэдий ч АН, ХҮН-тай хамтарсан засгийн газар байгуулахаар яригдаж байна.
0 cэтгэгдэлтэй