Улаанбаатар 18° C

USD 3380.79

Хар тамхи оруулж ирдэг 20 орчим этгээдийг өнгөрсөн шөнө баривчилсан ба тэдний дунд олны танил хүмүүс, тэдний хүүхдүүд байжээ

admin 2024-06-6

Уяач Л.Цандэлэгийн хүү Т, реппер Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн нарын хүмүүсийг хар тамхины хэргээр баривчилжээ

Гаднын улс орноос хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг, зарж борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй этгээдийг өнгөрсөн шөнө /2024.06.05/ Цагдаагийн байгууллагаас баривчилсан ба тэдний дунд олны танил хүмүүс, тэдний хүүхдүүд байсан байна.

Тэгвэл тухайн этгээдүүдийн дунд дуучин Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо нарын хүмүүс байсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Мөн уяач Л.Цандэлэгийн хүү Т байсан гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.