Улаанбаатар 22° C

USD 3380.79

Долоон настай Н.Аз-Эрдэнэ шатрын дэлхийн аварга боллоо

admin 2024-05-10

 Өмнөд Америкт болж буй сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 насны охидын ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 1-р ангийн сурагч Нямдаваагийн Аз-Эрдэнэ 8 хожин түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Түүнийг “Хөх Монгол” шатрын клубийн дасгалжуулагч, аав Ч.Нямдаваа нь дасгалжуулдаг бөгөөд өнгөрсөн жил улсын аваргын тэмцээнд түрүүлж, хоймор нутагт 41 жилийн дараа аваргын цомыг авч ирсэн юм.

Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх “Хөх Монгол” шатрын клуб нь сүүлийн 8 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, 500 гаруй сурагчид шатар зааснаас шигшээ багт 40 хүүхэд тогтмол хичээллэж байна.