Улаанбаатар -20° C

USD 3416.82

Сүхбаатар аймгийн хэмжээнд малын сэг зэм устгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

admin 2024-05-10

Сүхбаатар аймгийн 3,8 сая толгой малын 1,6 сая нь өнгөрсөн өвөл, хаврын зуднаар хорогдсон. Үүнтэй холбоотойгоор үхсэн малын сэг зэмийг булшлах, хогийн цэгийг цэгцлэх ажил аймгийн хэмжээнд 70 хувьтай үргэлжилж байна.

Сэг зэмийг устгаж, булшлахдаа стандартын дагуу хийж байгаа эсэхтэй сумдад газар дээр нь очиж танилцаж байгаа. Энэ ажилд хүн хүч, техникийн хангамж, хөрөнгө санхүүжилтийн асуудал маш их тулгамдаж байна. Орон нутаг болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр уг ажилд одоогоор 500 сая төгрөгийн зардал гаргасан ч хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байсан.

Устгалын ажлын зардалд  Улсын онцгой комиссоос 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн тавдугаар сарын 15 гэхэд энэ ажлыг бүрэн дуусга гэсэн үүргийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын зохион байгуулалтаа дахин хийж, эрчимжүүлэн ажиллах талаар сумдын удирдлагуудтай зөвлөлдөж байна. Ингэснээр дээрх хугацаандаа багтаж сэг зэм устгалын ажлыг дуусгана гэж төлөвлөж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.