Улаанбаатар -20° C

USD 3416.82

Ченжүүд малчдаас үхрийн махыг 10 мянгаар авч байна

admin 2023-07-3

“Малчны лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр 2023 оны долдугаар сарын 1-ний  байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч малын шүлхий өвчний тархалттай холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн махны борлуулалт дуусаагүй ч зах, худалдааны төвүүдэд нойтон махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 16000-23000 төгрөг, хонь болон ямааны мах 11000-15000 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна. Угтаа орон нутгийн малчид махаа килограммыг нь 4000-7000 төгрөгөөр бодож ченжүүдэд зарж байгаа аж.

Уг нь ченжүүд малчдаас үхрийн махыг 10-14 мянга, ямааны махыг 8000-9000 төгрөгөөр авдаг байна. Гэвч зах зээл дээр худалдаалахдаа тээврийн зардлын үнэ, ашиг зэргийг харгалзаж нэмдэг болохыг хэлсэн юм.

Нийслэлийн түүхий эдийн зах “Эмээлт”-д ноолуур кг нь 100-110 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 6500 төгрөг, хонины ноос кг нь 500-800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 10 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000 төгрөгийн үнэ ханштай байна.

“Хүчит шонхор” захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 15000-17000 төгрөг, цул нь 16000-22000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 10000-11000 төгрөг, цул нь 11000-12500 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 14000-16000 төгрөг, цул мах нь 11000-14000 төгрөг,
  • Адууны  мах 10000-11000 төгрөгийн ханштай байна.