Нью-Йоркийн “Комекс” биржийн лхагва гаргийн арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.6 хувиар өсөж, нэг унц нь 2294.5 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн сард алтны үнэ 8.9 хувиар, харин эхний улиралд 8 хувиар өссөн бол он гарснаас хойш 10.5 хувиар өссөн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Ойрхи Дорнодод геополитикийн хурцадмал байдал даамжирч байгаа нь алтны эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна. Түүнчлэн Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт зах зээлд нөлөөлж байна. Тус сан энэ онд бодлогын хүүгээ бууруулахад чиглэсэн бодлогод шилжих боловч эхний алхам хийх хугацаа долоодугаар сар хүртэл хойшилж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
Хөрөнгийн болон бондын зах зээлд ханшийн уналт явагдаж байгаа хэдий ч сүүлийн таван өдрийн арилжаагаар алтны үнэ 3.5 хувиар өссөн байна.
0 cэтгэгдэлтэй