“Талын гал” компанийн хамт олон Талбулагийн уурхайгаас гурван чиглэлд ажиллаж, нийт 29 цэгээс 30 орчим тэвш сэг зэмийг тээвэрлэж, уурхайн бүсэд зориулалтын ухаж ариутгасан нүхэнд булж устгажээ.
Тодруулбал, Талбулагийн урагш болон баруун, баруун урагш чиглэлд 30 км зам дагуу зудад хорогдсон бод, богийн сэг зэмийг цэвэрлэжээ. Энэ чиглэлийн хэсэг газарт сэг зэмийн овоолго үүссэн байснаас гадна 20 гаруй өрхийн өвөлжөөг цэвэрлэж, 896 м3 талбайг ариутгасан байна.
Уг ажилд 10 хоног зарцуулсан бөгөөд тус уурхайн найман ажилтан, таван техник ашиглаж, 930 км замыг туулжээ.
0 cэтгэгдэлтэй