Улаанбаатар 17° C

USD 3380.79

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК тоног төхөөрөмж импортлогч 14 аж ахуйн нэгжтэй санамж бичиг байгууллаа

admin 2024-03-1

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн удирдлагууд ХАА-н #техник, #тоног төхөөрөмж импортлогч 14 аж ахуйн нэгжтэй “ХАА-н техник, тоног төхөөрөмжийг худалдан борлуулахад хамтран ажиллах” санамж бичиг байгууллаа.
Ингэснээр газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд ХААК ТӨХХК-аар дамжуулан импортлогч аж ахуйн нэгжүүдээс санал болгож буй ХАА-н техник, тоног төхөөрөмжийг хямд үнэ, санхүүгийн тааламжтай нөхцөлөөр худалдан авах боломж бүрдлээ.
Нөгөөтэйгөөр ХАА-н техник, тоног төхөөрөмж импортлогч бизнесийн байгууллагуудыг дэмжсэн шинэлэг арга хэмжээ болж чадлаа хэмээн талууд дүгнэж байна.
Монгол Улсын газар тариалангийн салбарт шинэ хандлага, шинэ боломжийг бүрдүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн аж ахуйн нэгжүүддээ ХААК ТӨХХК-ийн зүгээс талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан аж ахуйн нэгжүүд:
1.Агро маштех ХХК
2.Аммак Эм Жи Эл ХХК
3.Ауман Монголиа ХХК
4.Бүтлийн ундрага ХХК
5.Буянт төв ХХК
6.Мөнх ногоон тал ХХК
7.Цахир Хад Улаан Нүүр ХХК
8.Цахим худалдаа ХХК
9.Эм Жэй Агритех ХХК /Күбота монгол/
10.Энсада трактрон ХХК
11.ТТТоолс ХХК
12.Сельхоз техник импорт монгол ХХК
13.Сэтгэшгүй Нэмэх ХХК
14.Сод Си Би Ар Инженерийнг ХХК