Улаанбаатар 5° C

USD 3381.65

Архангай аймгаас 345 өрхийн 97.6 мянган толгой мал отроор өвөлжиж явж байна

admin 2024-02-27

Архангай аймгийн хэмжээнд нийт 345 өрхийн 97.6 мянган толгой мал отроор явж байна. Отроор явж буй 345 өрхөд нийт 1041 иргэн байгаа бөгөөд өөр аймаг, сум руу явсан болон ирсэн нийт 304 иргэн байна.

1041 иргэний дотор жирэмсэн эх 12, 5 хүртэлх настай хүүхэд 102, өндөр настан 8, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10, архаг суурь өвчтэй 30 хүн байгаа аж.

Аймгийн Онцгой комиссоос дээрх иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тусламжийн үйлчилгээ авсан 1471 иргэн, түргэн тусламжийн дуудлагаар 319 иргэнийг, отор нүүдлээр яваа иргэдийн эргэлтээр 77 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Аймгийн хэмжээнд нийт 1026 эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, 19 сумын 101 багийн хэмжээнд 98 багийн эмч ажиллаж байна.

Мөн аймгийн хэмжээнд амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн 50 нэр төрөл, сумдын эрүүл мэндийн төвүүд амин чухал шаардлагатай эмийн 33 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байна.