Гудамждаа халтирч, бөглөрөөд, утаандаа хахаж цацаад, утсандаа донтсон цагаан гартнууд, дарга сэтэртнүүд харин ч нэг мэдэж малчинд заахгүй шүү!
Энэ хотынхны шүтээд, харьцуулаад байгаа, зориудаар та нарт сурталчлаад байгаа Өвөрмонголын фермерийн, хашаалсан аж ахуй бол бидний нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйгаас вагон, мандарин шиг өөр юм шүү. Тэнд тэрбум хүний “гэдсийг цатгах” аж ахуй байдаг юм. Нүүдэлчдийн их өв соёлыг тэдэн шиг болгох ёстой гэж байгаа бол юм шүү.
Юмс учрал тохиолгоороо болж л байгаа байх. Байгаль эх яах аа мэдэж буй биз. Гэр давсан их цас орлоо гээд бэлчээрийн, нүүдлийн МАА-гаа устгах тухай ярьж эхлэх үү. Цаадуул чинь үүнийг л хүлээж байгаа биз. Мунхаг, мундагууд нь ч түгээж цэцэрхдэг биз.
Гомдоллоод үхчих гээд байгаа малчин лав харсангүй. Паартай байшин, паалантай жорлонд суучихаад өвөрлөгчдийг шүтэж түгээж, өөрийнхнөө адалж суугаа нөхөд бол нээрээ м…шүү.
Малчин бидэнд асуудал байгааг байгаль өөрөө хангалттай сануулж байна. Гудамждаа халтирч, бөглөрөөд, утаандаа хахаж цацаад, утсандаа донтсон цагаан гартнууд, дарга сэтэртнүүд харин ч нэг мэдэж заахгүй. Малын зах үзчихээд, малчны дэргэд хэд хоночихоод юм ярьсан нь дээр байх шүү!
0 cэтгэгдэлтэй