Мэнэнгийн талд ноднин намар хадсан их хэмжээний өвс бий. Нэг боодол өвс л гэхэд 340-370 кг жин татаж байгаа юм. Тиймээс энэхүү хадсан өвсийг Дорнод аймгийн бүх сум руу тээвэрлэж, зах зээлийн үнээс 50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан борлуулах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.
Өнөөдрийн байдлаар нэг боодол өвс 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин аймгийн нөөцөөс зардлыг нь гарган тээвэрлэх дээрх өвсийг нэг боодлыг нь 4500 төгрөгөөр худалдахаар төлөвлөж байна гэв.
Хаврын хэцүүг хохирол багатай давахын тулд малыг одооноос тэжээж эхлэх нь үр дүнтэй талаар малчид ярьж байна. Учир нь үхэр л гэхэд өвлийн зуднаар өвс тэжээлийн дутагдал орж, гэдсэндээ бактер нь устсанаар хоол тэжээлээ тогтоож боловсруулж чадахгүй, тордлого авах боломжгүй болдог аж.
0 cэтгэгдэлтэй