Улаанбаатар 5° C

USD 3381.65

Хуурамч архи худалдаалдаг 96 цахим хаяг болон 74 группыг хаажээ

admin 2024-02-14

Цагдаагийн байгууллагаас сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг өнөөдөр хийлээ.

Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах албаны дэд бөгөөд захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Н.Амарсанаа хуурамч архины талаар дараах мэдээллийг өгөв.

 

Сар шинийн өмнөх өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж иргэдэд хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хуурамч архи хууль бусаар худалдах хэрэг нэмэгдсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой 96 фэйсбүүк хаяг, худалдан борлуулах зорилгоор нээсэн 74 группийг илрүүлж хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ.

Шалгалтын үр дүнд 250 орчим зөрчлийг илрүүлж 5,500 орчим шил архийг хураан авсан байна.

Иргэд хувиараа хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй ямар нэгэн акц байхгүй, татвар төлөөгүй согтууруулах ундааг хөрш орнуудаас оруулж ирсэн зөрчлүүд ихээр илэрчээ. Мөн хэт доогуур хямд үнээр архи зарж байсан нэр бүхий зургаан архины үйлдвэрийн 10 нэр төрлийн архины татварын акцад шалгалт хийж зарим зөрчлийг илрүүлжээ.