Энэ сарын сарын нэгнээс эхлэн төрийн албан хаагчдын цалин болон ахмадуудын тэтгэвэр нэмэгдэж байна. Цахим орчинд иргэд ээж аавынхаа тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ гэсэн сэтгэгдлүүд их байгаа ч зарим иргэдийн тэтгэвэх хоёр дахин нэмэгдсэн тухай мэдээлэл ч гараад байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн аавын маань тэтгэвэр 550 мянган төгрөг байсан. Харин одоо 1 сая 39 мянган төгрөг болж хэмээн олонд нээлттэй мэдээлсэн нь олон хүнд хардлага төрүүлсэн зүйл боллоо.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ:
Ж.Чинбүрэн гишүүн хадам аав 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан бол 770 мянган төгрөг болж л нэмэгдэх ёстой. Гэтэл яагаад 1 сая 39 мянга болж нэмэгдэв гэдэг өөрөө асуудал байхгүй юу? Эндээс л хүмүүст том эргэлзээ бий болж байна.
Нийт тэтгэвэр авагчдын 80 гаруй хувь нь 400-500 мянган төгрөгний тэтгэвэртэй. Эдгээр иргэдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж, УИХ-ын гишүүний хадам аавын тэтгэвэр хоёр дахин нэмэгдэх нь хэн бүхний нүдийг орой дээр гаргасан үзэгдэл болов.
0 cэтгэгдэлтэй