Улаанбаатар -19° C

USD 3416.82

УИХ-ын гишүүн Е.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох саналыг прокуророос гаргажээ

admin 2023-07-3

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял оноох саналыг прокуророос шүүхэд гаргасан байна.

Эргэн сануулахад, Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан байдаг. Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.

Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураажээ.