Улаанбаатар -20° C

USD 3416.82

Бид Монголдоо гадныхан дунд гадуурхуулж амьдрах он тоолол айсуй гэж үү…

admin 2024-01-8

Х.Нямбаатарын шийдвэрээр өнөөдөр бид хашааны газраа өмчилж авах эрхгүй болсон. Гэтэл

Ч.Хүрэлбаатарын хуулиар өөрсдөө ч авч чадахгүй байгаа газар нутгаа 100 жилээр гадны иргэдэд өгчихөөд дээрээс нь 10-20 жилээр татварын хөнгөлөлт үзүүлээд, бүр болоогүй Ч.Хүрэлбаатар гэж нөхөр гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гэж байгууллагыг хуульд зааж оруулан байгуулаад тэдний эрх ашгийг хамгаалж суух юм гэнэ.

Энэ байгууллага нь бараг л шүүхээс илүү эрх мэдэлтэй юм байх. 100 хувь хөрөнгө оруулагчдын талд үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаална. Төрийн албан хаагч буруу үйлдэл хийсэн бол хохирлыг өөрөөр нь төлүүлж хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, тэдний санал, гомдлыг шийдвэрлэж ажиллах учиртай гэнэ.

100 000 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгов. Ингэснээр Ч.Хүрэлбаатарынхаар бол өдөр шөнөгүй хөрөнгө оруулалт орж ирж Монгол улс хөгжих гэнээ.Харин иргэд, зарим эх оронч сэтгэлтэй УИХ-ын гишүүд энэ заалтын гайгаар 1 сая төгрөгөөр компани байгуулж газар нутгийг минь 100 жилээр эзэмших хуулийн том боломжийг гадныханд олгож байна гэж үзэж байна. Энэ нь ч амьдрал дээр үнэн болж хувирна.

Адгийн муу гудамжны гуйлгачин гадаад хүртэл 1 сая төгрөгний босгыг давчих нь тодорхой.
Бид Монголдоо гадныхан дунд гадуурхуулж амьдрах он тоолол айсуй гэж үү…