Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн улсын баяр наадам болоход долоо хоног үлджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн галууд сорилго барилдаанаа зохион байгуулсан бөгөөд бөхийн галууд хаана байршсан, тус галын сорилгод хэн гэдэг бөхчүүд түрүүлсэн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Увс нуур бөхийн дэвжээ Харзтай “Шүтээн” амралтад байрлаж байгаа бөгөөд сорилго барилдаан өнгөрсөн Бямба гаригт болсон. Тус барилдаанд хүчит 128 бөх барилдсанаас Улсын гарди Ө.Бат-Орших түрүүлж, аймгийн арслан Д.Тогтохжаргал үзүүр булааж улсын харцага Т.Баасанхүү, Сэлэнгэ аймгийн заан Г.Ганбаяр нар их шөвөгт шалгарсан байна.
Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн бөхийн дэвжээ Бугын сангийн аж ахуйд байршиж байгаа бөгөөд долдугаар сарын 1-нд сорилго барилдаан болсон. Тус галын сорилго барилдаанд Улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүлж, Аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэсэн. Их шөвөгт Аймгийн арслан Д.Батсайхан, Аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарсан байна.
- Булган аймгийн Булганхангай бөхийн дэвжээний
- Архангай аймгийн Бөхбилэгт бөхийн дэвжээ- Арга билэг амралт
- Баян-Өлгий аймгийн Өлгийн хүчтэн бөхийн дэвжээ – Харзтай шүтээн амралт
- Өмнөгөвь аймгийн Говийн хүчтэн бөхийн дэвжээ – Харзтай шүтээн амралт
- Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэнүүд бөхийн дэвжээ- Сүүж уул
- Завхан аймгийн Даян бөхийн дэвжээ- Сүүж уул
- Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээ- Сүүж уул
- Хэнтий аймгийн Хан Хэнтий аварга бөхийн дэвжээ- Сүүж уул
- Cүхбаатар аймгийн бөхийн дэвжээ- Хайрын билэг амралтад байрлаж байгаа бөгөөд сорилго барилдааны дэлгэрэнгүй бичлэгүүдийг цахим хуудаснаас нь үзэх боломжтой.
0 cэтгэгдэлтэй