Улаанбаатар -25° C

USD 3420.25

БНСУ-ын зүрхний эмч найман монгол хүүхдэд үнэгүй хагалгаа хийж байна

admin 2023-12-5

БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч, Ким Вүүн Хан професроор ахлуулсан баг гуравдугаар эмнэлгийн эмч нартай хамтран хүүхдийн зүрхний мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийж байна.

Ким Вүүн Хан нь есөн улсын хүүхдүүдэд зүрхний мэс ажилбар хийхийг зорьж байгаа аж. Манай улсад найман хүүхдэд хагалгаа хийх бөгөөд одоогоор таван хүүхдэд хагалгааг амжилттай хийсэн байна.

Гуравдугаар эмнэлгийн эмч нар хавхлагийн мэс засал болон гол судасны нарийслын мэс ажилбаруудаас туршлага солилцож суралцан энэ төрлийн хагалгааг эх орондоо хийдэг болохоор ажиллаж байна. Энэ сарын 1-ний өдөр гуравдугаар эмнэлгийн эмч нар Ким Вүүн Хан эмчийн хяналтан дор зүрхний хүнд хэлбэрийн хагалгааг амжилттай хийсэн байна.