Улаанбаатар -7° C

USD 3416.66

Өглөө болгон дараах 7 дасгалыг хийж нурууны өвдөлтөө мартаарай

admin 2023-10-25


Хэрэв та өдөржин сууж ажил хийдэг бол удаан хугацаагаар суусны сөрөг үр дагаврын улмаас мэдрэлийн судлууд дарагдаж нуруу өвдөх, хөл рүү хатгаж өвдөх болон явахад хүндрэлтэй байдал үүсдэг. Хэрэв танд эдгээр зовиурууд байгаа бол дараах дасгалуудыг өглөө сэрээд оронд дотроо байхдаа хийх боломжтой юм. Эдгээр дасгалыг хийснээр таны нурууны өвчин намдах төдийгүй, өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх энергээ бий болгож чадахад тань тусална.

1. Эрвээхэй байрлал

Эрвээхэй байрлал нь тайвширч, бясалгал хийж, илүү тэнцвэртэй байдлыг мэдрэх гайхалтай арга юм. Хэдэн минут ийм байрлалд байгаад хэсэг амрах маягаар 10 удаа хийнэ.

2. Планк дасгал

 Энэ дасгалыг хийснээр таны бие, нуруу, мөр илүү их хүч царцуулж биеийг жигл ачааллуулж өгнө.
30 секундээр 3 удаа хийнэ.

3. Хагас гүүр

Таны нурууг гайхалтай амрааж өгнө. 30 сек барьсны дараа биеэ удаанаар буулган амрааж 3 удаа хийнэ.

4. Хөлөө эгц өргөх

Нуруу, гаран дээрээ тэнцвэрийг олж хөлөө 90 градус өнцгөөр дээш өргөн барьснаар таны хэвлий хэсэг илүү их мэдэрч өгнө. Энэ байдлаар хэсэг хөлөө өргөж барилт хийсний дараа хөлөө зөөлөн буулгах маягаар 10 удаа хийнэ.

5. Аз жаргалтай хүүхэд

Уг дасгал нь нурууг маш сайн сунгаж, амрааж өгнө. Ийм байрлалд 5-10 удаа гүнзгий амьсгал авсны дараа хөлөө чөлөөлөөрэй.

6. Хүзүү мөрөө хөдөлгөх

Орчин үед хүмүүс ихэвчлэн компьютерийн урд өдөржин сууж ажиллах болсон. Энэ хүзүү, мөрөнд хүчтэй өвдөлт мэдрүүлж таагүй байдлыг үүсгэдэг. Тиймээс зурагт үзүүлснээр нэг гараараа нөгөө гарны тохионоос татах маягаар 20 секунд байлгаж сунгаж өгвөл хүзүү, мөрний өвчин арилгаж өгнө. Дасгалыг 2 талдаа гурван удаа хийнэ.

7. Дээрх дасгалуудаа хийж дууссаны дараа дээш харан тайван хэвтээд хамраараа гүнзгий амьсгалаарай

Дасгал хийж биеэ халаасны дараа тайван хэвтээд гүнзгий амьгал авч илүү амар амгаланг байдлыг мэрдэх нь бүхэл өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх эрч хүчийг та хуримтлуулах болно.