Улаанбаатар -28° C

USD 3417.49

Х.Нямбаатар гашуун түүхийн сургамжит замаар замнах уу эсвэл…

admin 2023-10-23

Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаал бол бүхний дээрх эрх мэдэл бүхий алба. Гэвч энэ өндөр албанаасаа татгалзан Х.Нямбаатар хотын дарга болсон нь ямар учиртай вэ.
Өмнөх хотын дарга Д.Сумъяабазар намайг л хотын даргаар тавиад өг. Хэрвээ 6 сарын дотор хотын асуудлыг шийдэж чадахгүй бол би өөрөө яваад өгье гэж гуйж гувшсаар болсон.
Тэр ч үнэндээ хэдэн хуучин граш буулгаснаас өөрөөр дорвитой хийж шальсан зүйлгүй ч сандал суудалтайгаа зууралдсаар яаж ч аргалах аргагүй цавчаа ногооны хэмээх хэрэгт нэр холбогдож суудлаасаа ховхороос өөр аргагүйд хүрч ажлаа өгөөд байгаа. Энэ мэтчилэн үе үеийн хотын дарга нарын гавьяа гэхээс илүүтэй гай балаг тасрахгүй үргэлжилсээр.
Э.Бат-Үүл баатар л гэхэд гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажлыг эхлүүлсэн ч мөн л их хэмжээний мөнгө, авилгалын асуудлаар шүүхийн тогтоол хүртэл сонсож байсан.
Харин М.Энхболдтой бол ярих ч зүйл байхгүй. Хотын хамаг л ашигтай үнэтэй газрыг наймаалж газрын мафын сүлжээг монголд үүсгэсэн загалмайлсан эцэг. Сүүлд 60 тэрбумын хэргээр ял биш улс төрийн акцаар карьер нь дууссан ч улс төрд хэзээ нэг өдөр эргэж ирэх сиймхий гарахыг хүлээж суугаа шуналтан.
Үеийн үеэсээ хотын дарга нар хотыг хөгжүүлэх биш хотыг сүйрүүлэх, идэж уух, хувааж наймаалцах ажлыг л сайн хийж ирж. Харин Х.Нямбаатар одоо юу хийж чадах вэ? Гашуун түүхийн сургамжит замаар замнах уу. Эсвэл арай өөр аргаар ухаан сийлэх болов уу гэдгийг багахан цаг хугацаа харуулахаар үлджээ. Ямартай ч худлаа попорч хотынхныг хөөдөхгүй ул суурьтай, үндсийг нь эрүүлжүүлсэн цөөхөн хэдэн шийдвэртэй ажлыг ч гэсэн хийгээсэй.