УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
– Монгол Улс Франц улстай ураны асуудлаар хамтарч ажиллах гэрээний талаар мэдээлэл сонсч дэмжлээ.
– Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн
– Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хүүхэд хамгааллын чиглэлд Б.Энхбаяр сайдын танилцуулсан хүүхэд хамгааллын чиглэлийн хуулиудыг дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 2024 оны төсвийн онцлог нь төсвийн шинэчлэл хийсэн.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэх ойлголтыг 14 нас гэж заасныг 16 нас болгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцох өөрчлөлтийг өргөн барина.
0 cэтгэгдэлтэй