Улаанбаатар 23° C

USD 3380.79

АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БОЛСОН ГЭВ

admin 2023-10-9

Өчигдөр гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн. Томоохон импортлогч болох “Петровис” болон “Шунхлай” компаниудад АИ-92 шатахууны нөөц байгаа. Зарим “Сод монгол” компанид нөөц байгаагүй.

Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө ханга гэж шаардах боломжгүй.

Өнөөдрөөс бүх зүйл жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Та бүхэн санаж байгаа бол. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Уржигдраас эхлээд 92 орж ирсэн учраас ард иргэдийг тайван байгаарай гэж хэлье хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ.