Улаанбаатар -10° C

USD 3416.66

Гэрлийн богино импульсийг бүтээх аргыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

admin 2023-10-4

Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын эрдэмтэн Дрю Вайсман нар COVID-19 халдварын эсрэг үр дүнтэй мРНК вакцин бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зүтгэлээрээ Физиологи, анагаахын салбарын шагналтнаар тодорсон юм.

 

Тэгвэл Нобелийн физикийн шагналыг Америкийн эрдэмтэн Пьер Агостини, Унгар-Австрийн эрдэмтэн Ференц Крауш, франц судлаач Анн Л’Юилье нарт олголоо. “Матери дахь электроны хөдөлгөөнийг судлахын тулд аттосекундын хугацааны гэрлийн импульсийг гаргах туршилт”-ад Нобелийн шагнал олголоо хэмээн Шведийн шинжлэх ухааны академийн шийдвэрт өгүүлжээ. Огайо  мужийн их сургуулийн  физикч Пьер Агостини, Макс Планкийн нэрэмжит Квантын оптикийн хүрээлэнгийн Ференц Крауш, Пьер болон Мария Кюрийн их сургуулийн Энн Л’Юилье нар нь атом ба молекулын доторх электрон-бичил хэсгийн хөдөлгөөнийг судлахад гэрлийн маш богино импульсийг бүтээх аргыг үзүүлжээ.

Электроны ертөнцөд  өөрчлөлт секундын  маш богино хугацаа буюу аттосекундэд явагддаг. Шагналтнуудын туршилт нь аттосекундээр хэмжигдэх гэрлийн импульсийг гаргаж чадах боломжийг өгчээ. Уг импульс нь атом, молекулын дотор явагдаж байгаа үйлдлийн зургийг гарган авахад ашиглах боломжийг өгч байна.