Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв өнөөдөр нээлтээ хийлээ. Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.
“NURA” төв нь Японы Фүжифилм корпорацын компьютер томограф, маммографи, дэкса зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд алдартай сүлжээ байгууллага юм. Япон, Энэтхэг улсад салбартай бөгөөд өдгөө Монгол Улсад гурав дахь салбараа нээж байна.
0 cэтгэгдэлтэй