Улаанбаатар 22° C

USD 3380.79

Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийг өргөтгөх ажил 90 гаруй хувьтай явагдаж байна

admin 2023-09-17

2020 оны 7 дугаар сард эхлүүлж байсан алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан  удаашралтай байсан юм. Харин өнөөдрийн байдлаар 1 дүгээр хэсгийн авто зам, барилга байгууламжийн ажил 97 хувийн гүйцэтгэлтэй, ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
1 дүгээр хэсгийн барилга байгууламжид Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, агуулах, гаалийн лаборатори, 66кВт нарны цахилгаан үүсгүүр, гадна дулаан, цэвэр ус хангамжийн ажил болон бусад дэд бүтэц хамаарч буй юм.
Боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын 2 дахь хэсгийн байгууламжийг ирэх оны 2 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Ингэснээр тус боомтын хүчин чадал 4 дахин нэмэгдэх юм.
Алтанбулаг боомт нь одоогийн байдлаар 24 цагийн турш тасралтгүй иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа бол цаашид ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөн 24 цагаар ажиллуулахаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа юм байна.