Улаанбаатар 22° C

USD 3380.79

Сэлэнгэ аймаг 50мВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцтай болно

admin 2023-09-17

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ.
Тус дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 317.7 сая кВт цахилгаан, 373 мян.Ггал дулаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хэрэглэж буй цахилгаан, дулаанаас 5 дахин илүү хүчин чадалтай юм.
Станцын байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Ride Mongolia” ХХК өөрсдийн хөрөнгөөр 2 жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас тус аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэж өгөхөөр болсон байна.
Уг ДЦС ашиглалтад орсоноор иргэдийн төлдөг цахилгаан, дулааны төлбөр 3 дахин буурах боломж бүрдэхээс гадна 200 гаруй ажлын байр шинээр бий болох зэрэг олон давуу тал бий болж байна.
Сэлэнгэ аймгийн иргэд бусад аймгийнхнаас цахилгаан, дулааны төлбөрийг хэд дахин илүү үнээр төлдөг учир үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд тун хүндрэлтэй байдаг. Түүнчлэн сэлэнгэд жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа гол шалтгаан оросын холбооны улсаас цахилгаанаа хэт өндөр үнээр авч хэрэглэдэг асуудал юм.
Тиймээс 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор сэлэнгэ аймаг, сүхбаатар хот хөгжих, жижиг дунд үйлдвэрүүд бий болох таатай нөхцөл бүрдэнэ.