Улаанбаатар -8° C

USD 3406.79

Замын хөдөлгөөний зүүн болон баруун гарын дүрмийн тухай

admin 2023-08-18

Дэлхийн нийт улсуудын 75 орчим хувь нь баруун гар талаараа зорчдог. Хэдийгээр нийтлэг баруун гарын дүрмээр зорчдог боловч заасан стандарт байхгүй, зарим улсууд зүүн гар талаа барьж зорчдог байна. Зүүн гарын дүрэмтэй улсуудын дийлэнх нь хуучнаар Британийн колонид байсан улсууд байдаг бол АНУ, Латин америк, Европын ихэнх улсууд баруун гарын дүрэмтэй байдаг

 

Зүүн гарын дүрэмтэй улсуудын тухайд
Ази
Азид Хонгконг, Энэтхэг, Бруней, Бангладеш, Бутан, Малайз, Пакистан, Сингапур, Индонези, Шри-ланка зэрэг 15 улс зүүн гарын дүрэмтэй. Японд зүүн гарын дүрмээр Эдогийн үе (1603-1867)-д зорчиж эхэлсэн. 1872 онд Британи улс анхны төмөр замаа тавьжээ. Уг зам нь зүүн гарын дүрмийг баримталсан бөгөөд энэ нь Японд зүүн гараар зорчих үндэс болсон байна. Зүүн Тиморт 1976 онд Индонезийн захиргаагаар зүүн гараар зорчиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл тэр чигээр хэрэглэж байна.
Макао, Хонгконг нь Эх газрын Хятад улсаас эсрэгээр зүүн гарын дүрмээр зорчдог. Тайланд колончлогдож байгаагүй боловч сонирхолтой нь зүүн гараар зорчдог аж.
Африк
Британийн колони байсан Кени, Өмнөд африк, Зимбабве, Лесото, Воцвана, Малави, Замби, Намиби, Свазиланд, Уганда, Танзани зэрэг улсуудыг оролцуулан 13 орон зүүн гарын дүрмээр зорчдог. Харин Сьерра-леон, Нигер зэрэг Британийн колони байсан улсууд баруун гарын дүрэм рүү шилжсэн бөгөөд энэ нь хуучнаар Францийн колони байсан улсуудтай хиллэдэгтэй холбоотой юм. Хэдийгээр хуучин колоничлогч Португали нь 1920 онд баруун гарын дүрэм рүү шилжсэн ч колонид нь байсан Мозамбик зүүн гарын дүрмээрээ хэвээр үлдсэн байна. Мозамбик зүүн гарын дүрэм баримталдаг улсуудтай хиллэдэг. Мавритан улс мөн зүүн гарын дүрэмтэй үлдсэн байна.
Австрали болон далайн орнууд
Австрали болон түүний эргэн тойрныхон (Кристмас, Кокос, Норфолк арлуудыг оруулаад) бүгд зүүн гарын дүрмээр зорчдог. Шинэ зеланд (мөн Күүк, Токелау арлууд) зүүн жолоодлоготой улсуудын жагсаалтад багтдаг. Мөн хуучны Британийн колони байсан Фижи, Киткайрн арал, Кирибати, Тували, Ние зэрэг бүсүүд, мөн түүнчлэн Наури, Самао, Папуа шинэ Гвиней, Тонга, Соломон арлууд зүүн гарын дүрмээр зорчдог.
Европ
Англид (UK) зүүн гарын дүрмээр зорчихыг 18-р зуунд Лондон хотод анх хуульчилжээ. Энэ хуулиар Лондонгийн Гүүрний замын хөдөлгөөн зүүн гараа барьж зорчихыг заажээ. 1835 оны Хурдны замын дүрэм нь уг хуулийг Британы эзэнт улс даяар хүчин төгөлдөр болгожээ.
Хэдийгээр европын улсууд 20-р зуунд баруун гарын дүрэм рүү шилжсэн боловч Англи одоо хүртэл зүүн гараар зорчсон хэвээр байна. Гернси арал мөн түүнчлэн Ирланд, Мальт, Кипр зүүн гарын дүрмээр зорчдог.
Вест Индис
Ангиула, Туркс ба Кайкос арлууд, Монцерат, Кайман арлууд Британийн Виржин арлууд зэрэг Вест Индис дахь Английн далайн чанд дахь нутаг дэвсгэрүүд зүүн гарын дүрмээр зорчдог. Британийн эзэнт улсын харьяанд байсан Сан Киттс ба Нэви, Ямайка, Тринидад ба Тобаго, Сан Винсент ба Гренадинс, Барбадос, Сан Лусиа, Бахама, Антигуа ба Барбуда, Доминик, Гренада зэрэг улсууд мөн зүүн гарын дүрмээр зорчдог байна. Мөн АНУ-ын Виржин арлууд зүүн гарын дүрэмтэй.