“Монголчуудын өв соёлын даншиг-хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт болно. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 5-ны өдөр, 3-аас дээших даваа 6-ны өдөр болох аж. Бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулна. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана гэж МҮБХ мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй