Улаанбаатар 23° C

USD 3380.79

ЗАВХАН АЙМГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН ЖОРОО МОРЬДЫН УРАЛДААН БОЛЛОО

admin 2023-07-27

Завхан аймгийн үүсэн байгуулагдсаны түүхэн 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд өргөн сайхан болж байна. Баяр наадмын жороо морьдын уралдаанд 30 морь уралдсанаас Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Аймгийн алдарт уяач Б.Дүгэржавын халтар, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Аймгийн алдарт уяач Л.Баттулгын хүрэн, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Б.Ванчинсүрэнгийн цавьдар, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Аймгийн алдарт уяач Д.Отгондалайгийн хүрэн, Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, Аймгийн алдарт уяач Б.Баасанбаярын шийр цагаан морь тус тус хурдалж, наадамчин олноо баясгалаа.