Улаанбаатар 23° C

USD 3380.79

Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

admin 2023-07-27

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул энэ сарын 6-нд Шадар сайд С.Амарсайханд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрбээр өргөдөлдөө “Миний бие ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийлээ. Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлээ.

Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа болно. Иймд миний бие цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байх тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна” хэмээсэн байдаг.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан түүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Ингэснээр Н.Мандуул ШӨХТГ-ын даргаас чөлөөлөгджээ.