Улаанбаатар 22° C

USD 3380.79

Нийтийн тээврийн 15 чиглэлийг түр өөрчилсөн байна

admin 2023-07-27

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ.

2023 оны 07 дугаар сарын 26-ний оройн 22:00 цагаас 2023 оны 07 дугаар сарын 28-ний өглөөний 06:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөөний авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Замын хөгжлийн газраас төлөвлөөд байгаа юм.

Иймд дээр заасан хугацаанд тус авто замаар зорчдог Нийтийн Тээврийн автобусны 15 чиглэлд өөрчлөлт орж зохицуулалтаар үйлчилгээгээ үргэлжлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал, тухайн чиглэлүүд нь Нарны гүүр болон Олимпын гүүрээр зорчих юм. Үүнд,

Нарны гүүр:

  • Ч:58 3,4-р хороолол – ТЭЦ-3
  • Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг

Олимпийн гүүрээр

  • Ч:7 Нисэх – МУБИС – Ард кино театр
  • Ч:18 3,4-р хороолол – 6-р бичил хороолол – Ард кино театр –
  • ТЭЦ 3 /баруун тойрог/
  • Ч:18Б 3,4р хороолол-6-р бичил хороолол-ТЭЦ3-Цэгэг төв зүүн тойрог
  • Ч:34 Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3
  • Ч:50 Улаанхуаран – ТЭЦ-3
  • Ч:52 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
  • Ч:53 Яармаг – МУБИС
  • Ч:55 Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
  • Ч:61 Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – ТЭЦ-3
  • Ч:66 Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол
  • Ч:72 Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж
  • Ч:73 Зунжин худалдааны төв – ТЭЦ 4
  • Ш:Ү6 МУБИС – Архивын ерөнхий газар

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.