Хил, хэл, мал гуравтайгаа байхад
Хэн баян Монгол баян хэмээн шүлэглэсэн нь монгол хүн бүрийн чихнээ хоногшиж, амны уншлага болсон сайхан шүлгийг Булган аймгийн хишиг-өндөр сумын уугуул З.Дорж бидэнд үлдээсэн. Тэрээр 1941 оны төмөр могой жилийн могой сарын 11 cар могой өдөр Булган аймгийн Авзага сумын (өнөөгийн Хишиг-Өндөр) 5-р баг, Хадан хошууны Ар зайдан гэдэг газар мэндэлжээ.
З.Дорж 1993 онд “Эрдэнэ засгийн унага” түүхэн романаар Монгол Улсын төрийн соёрхол, 1999 онд Сүхбаатарын одон, 2008 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртэж байв.
Харин эдүгээ түүний үйл хэрэг, алдар гавьяаг мөнхлөн түүний нагац дүү болох УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачлагаар нэрт яруу найрагчийн сүрлэг сайхан хөшөөг төрсөн нутаг Хишиг-Өндөр сумынх нь төвд босголоо. Хөшөөний нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ХХААХҮЯ-ын сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар болон найрагчийн үр хүүхэд, ахан дүүс, нутгийн иргэд оролцов.
Хөшөөний нээлтийг фотогоор үзүүлье
0 cэтгэгдэлтэй