Улаанбаатар -19° C

USD 3416.82

Бид “ХОГОН ДУНДАА АМЬДАРСААР, ХОРДСООР БАЙХ УУ” хотын даргаа

admin 2023-07-20

Улсын нийслэл Улаанбаатар гэлүү үгүй ээ үгүй.
Улны нийслэл улаанбаатарын баталгаа энэ.
Айл болгон хоймортоо бурхан тахил, ариун нандин бүхнээ дээдлэн залдаг атал улсын нийслэл улаанбаатар нь хоймортоо улаанчулуутын хогийн цэгээ залчихсан байгаа нь энэ. Энд байж болох бүхий л хорт бодис, хог цугларч байна.
Өөрөөр хэлбэл бид өдөр бүр эндээс эхтэй агаараар минут секунд бүрд амьсгалж байгаа юм. Хичнээн олон өвчний эх үүсвэр байгааг бодоод ч хэрэггүй ойлгомжтой асуудал. Хотын төвд ганган хээнцэр хэдэн тэрбумын байранд баян тансаг амьдраад байгаа гэж та өөрийгөө бодож байвал томоо эндүүрэл. Зайсангийн аманд заларчихсан уул усны эзэн болчихсон гэж бодоод ч бүр дэмий.
Учир нь энд цугларсан олон төрлийн хог, химийн хорт бодисоос эх авсан агаар, салхины урсгал яг л таны хамгийн сайхан байршилтай байр, хаусыг чиглэн очиж цэглэн онож байдаг хэрэг. Бүр зайсангийн мухар аманд очиж таны тансаг байранд орон мухар нүхэнд утуулж буй тарвага мэт танд энэ хорт агаар хүрч үйлчилж байгааг төсөөлөөд бодоорой.
Ийм хогны менежменттэй хот гэж 21-р зуунд байна гэхээр бөөлжис хүрмээр. Үе үеийн хотын дарга нар, одоогийн манай бөх дарга энэ асуудлыг яагаад шийдэж чадахгүй байгаа вэ? Яагаад шийдэхийн төлөө шийдэл хайж ажиллахгүй байна вэ? Хэдэн тэрбумаар нь хот хөдөөг хамарсан хэлэлцүүлэг өдөр шөнөгүй, төрийн ордон, түүнийг тойрсон хэдэн үнэтэй барилгуудад болж байгаа ч хогны асуудлаа шийдэх сэдэвт хэлэлцүүлэг хэзээ хаана болсныг би л лав санахгүй байна.
Одоо болиоч дээ. Улаанчулуутын хогны цэг дээр хотын дарга удирдлага, ерөнхий сайд, ерөнхийлөгч нь нэг очиж үзээчээ. Та тэнд очоод 30 минут амьсгалаад дотор чин муухайрахгүй, бөөлжис чин хүрэхгүй байвал би юм хэлэхээ больж болно.
Хогоо ангилж сурья гэж уриалж, хог дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэж буй хувийн хэвшлүүдээ дэмжээсэй. Иргэн бүр хогоо ядаж ангилж сурах хэрэгтэйг энд ирээл ёстой ойлголоо. Цаашлаад хог боловсруулах, ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс дэмжин олноор бий болгон тогтвортой ажлуулж байж энэ асуудал дундарна.
Мөн одоо байгаа энэ Улаанчулуутын хогийн цэг, Цагаан давааны хогийн цэгүүдийг нэн яаралтай цэвэрлэн цэгцэлж дахин энэ байршлуудад хог хаяхгүй ядаж өөр цэг, түүнчлэн хогоо ил задгай ингэж хаях биш дахин боловсруулж бүтээгдэхүүн болгох үйлдвэрийг олноор нь бий болгоод өгөөч ээ гуйж байна.
Арай ч дээ. 21-р зууны улсын нийслэл хогоо хоймортоо залчаад байж байдаг.
ХОГНЫ АСУУДЛАА ШИЙДЬЕ ХОТЫН ДАРГАА, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ЕРӨНХИЙ САЙД АНХААРААЧ ЭЭ