Улаанбаатар 18° C

USD 3380.79

Сурагчдын шатрын ААШТ-ээс манай тамирчид таван медаль хүртлээ

admin 2023-07-18

17 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах сурагчдын шатрын тэмцээнд 15 орны тамирчид оролцож байна.

Тус тэмцээний 7, 9, 11, 13, 15, 17 насны эрэгтэй, эмэгтэй ангилалд улс бүрээс тус бүр нэг тамирчин оролцох эрхтэй. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 6-17 насны 20 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдрүүдэд рапид төрлийн тэмцээн болж нийт 400 тамирчин өрсөлдсөнөөс одоогоор манай тамирчид дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.

Тодруулбал, эгч дүүс болох И.Цэлмэг, И.Цэлмүүн нар 6-7, 7-9 насны ангилалд алт, мөнгөн медаль хүртэв. Мөн 10-11 насны охидын ангилалд Ц.Амин-Эрдэнэ, 12-13 насны хөвгүүдийн ангилалд Г.Тэнгүүндалай, 16-17 насны хөвгүүдийн ангилалд Х.Өлзийхишиг нар алтан медаль авлаа. Харин блиц тэмцээн долоодугаар сарын 20 буюу олон улсын шатрын өдөр эхэлнэ.