Улаанбаатар 23° C

USD 3380.79

Говийн бүс нутгаар удаан хүлээсэн бороо орно

admin 2023-07-18

Маргааш 19-ний Лхагва гаригт бага үдийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Булган сумдын нутгаас эхлэн бага зэргийн бороо орж эхэлнэ.
Улмаар Лхагва гаригт Өмнөговийн баруун болон төвийн сумдын нутгаар бороо орох бөгөөд 19-20-нд шилжих шөнө Мандал-Овоо, Цогт-Овоо, Даланзадгад хотын орчимд усархаг бороо орох төлөвтэй байна.
20-ны өдөр Өмнөговийн ихэнх сумдын нутгаар бага зэргийн бороо, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Зүүнбаян, Алтанширээ сумд болон Сайншанд хотын орчмоор усархаг аадар бороо орох төлөвтэй байна.