Улаанбаатар -8° C

USD 3406.79

ФИЗИКИЙН ОЛОН УЛСЫН 53 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ, НЭГ ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ

admin 2023-07-17

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож оюун ухаанаа сорьсон.  Монгол улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртэж чамлахааргүй сайн амжилттай оролцов.
Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:
Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,
Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,
Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,
11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байрыг тус тус эзэлсэн байна.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа нь бахархалтай байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм. Сурагчиддаа цааш цаашдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.