Улаанбаатар -20° C

USD 3416.82

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА ЭХЭЛЛЭЭ

admin 2023-07-7

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн 400 харваачид онч мэргэнээ сорино.
Урианхай сурын харваа нь Монголын хамгийн өвөг харваа хэмээгддэг бөгөөд эрт үеэс дайн тулаангүй энх амгалан цагт Монгол баатар эрчүүд сур, чөдрөө зангидан харваж наадаж байснаас Урианхай сурын харваа эхтэй гэж үздэг.