Улаанбаатар 23° C

USD 3380.79

Завханы Тосонцэнгэл, Их-Уул сумын нутагт 80 тарвага нутагшуулжээ

admin 2023-07-7

Судалгааны багийнхан Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын нутагт нийт 80 тоо толгой тарвага нутагшуулан сум орон нутгийн захиргаа, байгаль хамгаалагч, нутгийн иргэдэд хүлээлгэн өгчээ.

Архангай аймагт нутагшуулсан тарвагыг Хустай нуруунаас, Завхан аймагт нутагшуулсан тарвагыг Завханы Яруу сумын тарваганы тархац, нөөц бүхий газраас барьж сэлгэн нутагшуулсан байна.

ШУА-ны Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Тарвага сэргээн нутагшуулах ажлыг гүйцэтгэжээ.

Анх 2020 онд нутагшуулсан тарваганы популяцын нутагшилт сайн, тархац нутгаа тэлсэн, өсөлт сайн, нутгийн иргэдийн хамтын оролцоотой хамгааллын ажил үр дүнгээ өгч байгааг эрдэмтэд хэлж байна.